Цаг үеийн мэдээ

Инчен хот, савангаар хийсэн нэрийн хуудсыг санаачлан бий болгож ирэх 8 сараас эхлэн хэрэглэгчдэд хүргэхээр болжээ.

Цаасан нэрийн хуудсыг хоорондоо солилцдог ч гар утсан дээрээ дугаарыг нь хадгалаад л нэрийн хуудас хэрэггүй хог болж үлддэг. Тиймээс:

1-рт байгальд ээлтэй

2-рт цар тахалтай энэ үед хамгийн хэрэгтэй бүтээгдэхүүн

3-рт хөгжлийн бэрхшээлтэй болон хөгшин хүмүүсийн ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү шинэ төслийг эхлүүлжээ.

Өнгөрсөн 4 сард хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа хийх зориултаар эвэнт зохиож байсан бөгөөд энэ нь маш үр дүнтэй, эрэлттэй бүтээгдэхүүн болох нь нотлогдож энэ 8 сараас эхлэн албан ёсоор хэрэгжүүлж эхлэхээр болсон байна.

Орчуулсан: Э.Нарангарав