Цаг үеийн мэдээ

МОНГОЛ-ГЕРМАН 2:4

Монголын жүдогийн холимог баг Германы шигшээд 4:2-оор ялагдсанаар долдугаар байрт шалгарсан амжилтаар олимпийг өндөрлүүлэв. 

Монголын багаас Ц.Цогтбаатар, Саид Моллай нар учраагаа давсан бол Б.Ганхайч, О.Мөнхцэцэг, Ө.Дүүрэнбаяр, Д.Сумъяа нар дийлдсэн юм. Энэ олимпоос медаль хүртсэн Цогтбаатар, Моллай нар аргагүй сайн байгаагаа харуулж, багийн тэмцээнд учраа таарсан бүх өрсөлдөгчөө ялав. Германтай хийсэн барилдаан 2:3 болж эвгүйтээд байх үед Д.Сумъяа сүүлийн барилдааныг хийсэн. Хэрэв манай бөх ялсан бол ерөнхий харьцаа тэнцэж, сугалаагаар дахин нэг жингийн барилдаан хийх байв. Гэвч барилдаан эхлээд удаагүй байхад даралтаар цэвэр ялагдлаа. 

Ц.Цогтбаатар       -         И.Вандтке  1:0

Б.Ганхайч       -         Ж.Соккимарро 1:1

С.Моллай       -         Э.Триппел 2:1

О.Мөнхцэцэг       -         Ж.Грабовски         2:2

Ө.Дүүрэнбаяр      -         Й.Фрай         2:3

Д.Сумъяа       -         Т.Столл         2:4