Цаг үеийн мэдээ

АЙМГУУДЫН БӨХИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН, УДИРДЛАГУУДАД 

                                                                                                                                                                                 Санал хүргүүлэх тухай 

Дэлхий нийтэд тархаад байгаа цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газраас наадмыг нэг жилийн хугацаагаар хойшлуулаад байгаа. Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу 2021 оны 08-р сарын 01-ний өдрөөс задгай талбайд спортын уралдаан тэмцээн үзэгчгүйгээр зохиогдохоор болсон тул аймгуудын бөхийн холбоод орон нутгийнхаа Онцгой комиссоос журмын дагуу зохих зөвшөөрлийг аван халдварын тархалтын эрсдэл гарах, нэмэгдэхээс сэргийлэн 8-р сард багтаан 128 бөхийн барилдааныг зохион байгуулан ажиллахыг хүсье. 

Монголын Үндэсний Бөхийн Холбоо одоо ид барилдаж байгаа бөхчүүдийн бэлтгэл сургуулилт, амжилтыг үнэгүйдүүлэхгүй, тэдний олон жилийн хүч хөдөлмөрийг үнэлэн, дэмжин ажиллах тул зохих журмын дагуу зохиогдсон 128 бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдийн амжилтыг аймаг цэргийн цолтны эрэмбэнд тооцно. МҮБХ-ноос орон нутагт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа барилдааныхаа цол чимгийг нөхөн олгуулах хүсэлттэй хамт аймгуудад зохиогдсон барилдаануудад барилдаж, амжилт үзүүлсэн бөхчүүдийн асуудлыг хамтатган оруулах болно. 

Жич: Орон нутгаас МҮБХ-нд жил бүр ирдэг гомдол саналыг цэгцлэх, арилгах ажлын хүрээнд аймгийн наадамд барилдах бөхчүүдийг МҮБХ албан ёсоор эрэмбэлнэ. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО