ГССҮТөвийн хүзүү нурууны гэмтлийн тасгийн эмч нар улаан бүсэд ковидын халдвараар оношлогдсон сээр нурууны хугаралтай үйлчлүүлэгчийн хугарлыг засаж бэхлэх, нугас дарагдлыг чөлөөлөх мэргэжлийн мэс заслыг халдвар хамгааллын дэглэм баримтлан амжилттай хийлээ.

Мэс заслын тусламж үйлчилгээг хүзүү нурууны гэмтлийн тасгийн их эмч, Б.Баттөгс, их эмч Б.Батсайхан, мөн ковидын тасагт ажиллаж байгаа 7 дугаар багийн их эмч А.Амгаасэд, мэдээгүйжүүлгийн эмч Н.Оюунчимэг, сувилагч Ж.Адъяасүрэн, Н.Мөнхтулга, Ц.Туяа, Б.Долгорсүрэн, туслах сувилагч Д.Жигжидгарав, ариутгагч Л.Өлзийбаяр, асрагч С.Буян, рентген техникч Э.Болдсайхан нар хамтран үзүүллээ.

Улаан бүсэд ажилласан баг хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.

Таны сурталчилгаа