Буянт-Ухаа нисэх буудлын агаарын хөлгийн зогсоолд 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр анх удаа "BUYANT-UKHAA AIR SHOW-2021" арга хэмжээ зохион байгуулагдлаа. 

Энэхүү үйл ажиллагаанд Буянт-Ухаа нисэх буудлын цаашдын ашиглалт, бага оврын хорь гаруй агаарын хөлгүүдийн танилцуулга үзүүлбэр, хүнгүй нисэх төхөөрөмжийн танилцуулга, эмнэлгийн тусламж үйлчилгээ, онцгой байдлын нисэх ангийн танилцуулга, хяналтгүй агаарын зайд нислэг үйлдэх танилцуулга, шүхрийн үзүүлбэр зэрэг олон сонирхолтой үзүүлбэрүүд үзүүлж, нисэхийн салбарыг ард иргэдэд илүү ойроос харуулж таниулсан сайхан өдөрлөг боллоо. 

Жил бүр уг арга хэмжээ зохион байгуулагдахаар болсныг дуулгахад таатай байна.

Таны сурталчилгаа