Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд ажиллаж байна. 

1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай энэхүү үйлдвэр жилд 824 мян.тонн дизель түлш, 339 мян.тонн авто бензин, 80 мян.тонн онгоцны түлш, 47 мян.тонн зуухны түлш, 43 мян.тонн шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэж дотоодын газрын тос хэрэглээний 55 орчим хувийг хангана.

Одоогоор төслийн 1-р үе шатны технологийн бус барилга байгууламжийн барилга угсралтын ажил эхэлсэн, энэ хүрээнд 11 байгууламжийн суурийн цутгалтын ажлууд хийгдэж байна.

Таны сурталчилгаа