10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг өргөтгөн, бүрэн шинэчилж, халаалтын улирлаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Холбогдох албаныхны хамт газар дээр нь ажиллаж, магистраль шугамын шинэчлэлийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо.

Тус 8А магистраль шугамыг анх 1997 онд Дани Улсын буцалтгүй тусламжаар угсарч байсан бөгөөд 24 жил болж буй, ашиглалтын хугацаа дууссан шугам юм. Өнгөрсөн өвөл л гэхэд 3-4 удаа том аваар гарч, тухайн үед нь шуурхай арга хэмжээ авч, засварлаж байсан. Иргэдийн хувьд ажил удаашралтай байна гэж шүүмжилж байгаа боловч энэ удаагийнх урсгал засвар бус, бүрэн шинэчлэн сольж байгааг онцлон хэлье. 

Ажлын явц 50 гаруй хувьтай байна. Есдүгээр сарын 15-н гэхэд халуун  ус өгч, аравдугаар сарын 15-н гэхэд тохижилтын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн.

Таны сурталчилгаа