Коронавируст халдварын эсрэг хором бүртэй уралдан тэмцэж буй эрүүл мэндийн салбарынхандаа талархал илэрхийлж, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын хамт олонд  "Монгол Фарм" ХХК-ий зүгээс 6,355,000 төгрөгийн үнэ бүхий 6 нэрийн эм болон хувийн хамгаалах хэрэгслийг хандивлалаа. 

Энэхүү хандивыг цар тахлын үед нэн ачаалалтай ажиллаж буй эмнэлгүүдэд шилжүүлэн хуваарилах болно. 

Нийгмийн хариуцлагын хүрээнд биднийг дэмжин, хамтран ажилладаг "Монгол Фарм" ХХК-ий хамт олонд ажлын амжилт хүсье.

Таны сурталчилгаа