Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн “Ширээ нуруу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 4 км-т/ Хиймэл нуурын эрэг дээр 6 хүн хүн зугаалж байснаас 1 хүн живсэн тухай дуудлагыг 7 сарын 29-ний өдрийн 23:40 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг хүлээн авч Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэний хамт тус сумын харьяат иргэн О /25 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ыг эрэн хайх хайх ажиллагааг зохион байгууллаа. 7 сарын 31-ний өдрийн 07:00 цагаас “Далан булаг” ХХК-ийн хайрга, элс олборлох карьерийн 1 га орчим талбайтай, 5 метрийн гүнтэй хиймэл нууранд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:36 цагт нуурын 3.1 метрийн гүнээс тухайн иргэний цогцсыг олж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон баг дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн. 

Эх сурвалж: ОБЕГ 

Таны сурталчилгаа