Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаан-Ам багийн “Орхоны хүрхрээ” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 155 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т, Хархорин сумын төвөөс баруун урд зүгт 140 км-т/ 7 сарын 30-ны өдрийн 15:00 орчим 4 хүн зугаалж байснаас иргэн И нь “Орхоны хүрхрээ”-ий усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 7 сарын 30-ны өдрийн 15:25 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Хархорин сум дахь Гал түймэр, унтраах аврах 45 дугаар анги, Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хүлээн авч нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат И /21 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 7 сарын 31-ний өдрийн байдлаар хүрхрээний 15-18 метрийн гүнтэй цүнхээл хэсэгт нийт 21 удаагийн гүний шумбалтыг хийж, 70 метрийн радиуст эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 8 сарын 1-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Таны сурталчилгаа