Цаг үеийн мэдээ

Хилийн 0108 дугаар ангийн спортын мастер, ахлах ахлагч Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд хүртэл буюу Сэлэнгэ аймаг хүртэл 1100 км-ын холын гүйлт хийхээр өнөөдөр 2021.08.01-ний өдөр замдаа гарлаа.

Түүний хувьд 1973 оноос эхлэн хөнгөн атлетикийн тамирчин болон дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1992-2010 онуудад Монголын хөнгөн атлетикийн холбоонд дасгалжуулагч, 2010 оны найман сараас Хилчин спорт хороонд хөнгөн атлетикийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа аж.