Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 19 цэг ажиллана.

Эдгээр цэгт 30 багийн 151 эмч, ажилтан ажиллаж, 8,200 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунд 774, II тунд 448 буюу нийт 1,222 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,079,162 иргэн I тунд, 986,198 иргэн II тунд хамрагдаад байгаа юм.

Мөн нийт 2,004 жирэмсэн эх, 12-15 насны 30,318, 16-17 насны 16,043 хүүхэд тус тус II тунд хамрагдлаа хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил

1

Зураг
 
2

Зураг
 
3

Зураг
 
4

Зураг
 
5

Зураг
 
6

Зураг
 
7
 
 

Таны сурталчилгаа