Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн “Сэрүүний хаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 110 км, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ 7 сарын 29-ний өдрийн 22:00 цагт “Сэрүүн”-ий нуур руу суудлын автомашин орж живсэн тухай дуудлагыг 7 сарын 30-ны өдрийн 03:10 цагт аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүлээн авч 110 км зам туулан 04:00 цагт очиход нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны харьяат иргэн Л /41 настай, эрэгтэй/ нь тус нуурын эргээс баруун хойд зүгт 6 орчим км-т зусч байгаа аавындаа амралтаараа очсон байхдаа согтууруулах ундаа хэрэглэж нуурын усанд “Мазда” загварын суудлын автомашинтайгаа живсэн байсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

Эх сурвалж: ОБЕГ 

Таны сурталчилгаа