Цаг үеийн мэдээ

Хөдөө аж ахуйн бирж нь салбарын бараа, түүхий эдийг чанар стандартын дагуу бэлтгэн нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, биржээр арилжих цогц системийг бий болгох замаар малчид, тариаланчид, хоршоодын оролцоог сайжруулж жилийн турш тогтвортой орлоготой болох нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний үйлдвэрийг дэмжих, экспортын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Одоогийн байдлаар биржээр ноолуур, тосны ургамал, завод ноос, тэмээний ноос, хонины ноос, ямааны завод ноосыг арилжиж байна.

Энэ намраас эхлэн биржээр хүнсний улаанбуудай арилжихаар бэлтгэл ажлуудыг зохион байгуулж байгаагаас дурдвал,

Орон нутаг дахь тариаланч, гурилын үйлдвэрүүдийн төлөөлөлтэй уулзаж, харилцан санал солилцох

Хүнсний буудайн арилжаа болон төлбөр тооцооны шимтгэлийг 0 хувь болгон чөлөөлж, брокерын зуучлалын шимтгэлийг 0,1 хувь байлгахаар тохиролцов.  

15 ААН-ын 240 мянган тоннын багтаамжтай агуулахыг итгэмжиллээ.

Итгэмжлэгдсэн агуулахуудад биржийг төлөөлөн  хүнсний буудай хүлээн авах боловсон хүчнийг бэлтгэх, чадавхижуулах ажлыг зохион байгуулж байна.

Итгэмжлэгдсэн агуулахад ажиллах хүний нөөц

Хүнсний буудайн зэрэглэл тогтоох

Дээж авч, стандарт шаардлагад тохирч буй эсэхийг шинжлэх

Хүнсний буудайг хүлээн авах үйл ажиллагаанд оролцох

Биржийн арилжаанд оролцогчдыг хүнсний буудайн чанар, тоо хэмжээн талаар үнэн зөв мэдээллээр хангах

Биржээр улаанбуудай арилжих хэрэгцээ, шаардлага

Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах

Хөдөө аж ахуйн салбарыг цахимжуулах “Цахим хөдөө аж ахуй” зорилтыг биелүүлэх

Тариаланч, үйлдвэрлэгчдийг холбосон нэгдсэн сүлжээ, мэдээллийн санг бий болгох.

Газар  тариалангийн мөшгөх системийг бий болгох

Бодит гүйцэтгэл дээр суурилсан эдийн засгийн ил тод урамшууллын тогтолцоо руу шилжих

Улаанбуудайн биржийн арилжааны зураглал

Биржээр улаанбуудай арилжихын давуу тал

Тариаланч нь хүнсний буудайн ангилалдаа тохирох үнийг өөрөө тогтоох боломж бүрдэнэ.

Худалдан авагч тал гэрээний төлбөрөө буудайгаа хүлээн авахаас өмнө урьдчилан биржийн дансанд байршуулсан байдаг тул төлбөр, тооцоо  найдвартай  хийгдэх буюу учирч болох эрсдэл буурна.

Хүнсний буудайн урамшуулалд хамрагдана.

Борлуулалтын сувгийн тоо нэмэгдэж, эрэлт өснө.

Бүтээгдэхүүний чанар сайжирч стандарт /брэнд/-тай болно.

Үнийн эрсдэлийг удирдах боломж бүрдэнэ.

Үр дүн

МУ-ын хэмжээнд хүнсний буудайн  чанар, стандарт, хэмжээ, борлуулалт, нийлүүлэлт зэрэг нэгдсэн мэдээллийн сантай болно.

Үнэн зөв бодит мэдээлэлд үндэслэн салбарын бодлого, төлөвлөлт, хяналт сайжирна.

Зах зээлийн чөлөөт өрсөлдөөн бий болно.

Зах зээлийн бодит үнэ тогтоно.

ХАА-н бүтээгдэхүүний үнэ цэнэ өсөж, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

Ложистик, агуулахын дэд бүтэц сайжирна.