Цаг үеийн мэдээ

Өмнөговь аймгийн Ханбогд, Номгон, Баяндалай, Булган  сумдын нутагт байрлах булаг, цөөрөмд өнгөрсөн долоо хоногт 14, 15, 18, 34 настай 4 хүн живж амь насаа алдсан байна.

Аялал зугаалгаар явахдаа архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байх мөн тогтоол ус болон, цөөрөмд орохгүй байх, хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг Өмнөговь аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.