Цаг үеийн мэдээ

Усархаг борооны улмаас үерийн гамшигт өртөн эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол амссан 300 гаруй өрх Өмнөговь аймгийн Даланзадгад суманд бүртгэгдсэн. 

Өнөөдөр /2021.08.02/ үер усны улмаас хохирол амсаж орон гэр нь амьдрах нөхцөлгүй болсон 20 өрхөд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний орон нутгийн санхүүжилтээс зохих дэмжлэг туслалцааг шийдвэрлэснийг аймгийн Засаг дарга Р.Сэддорж гардуулан өглөө.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар