Цаг үеийн мэдээ

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Хүчит шонхор ХХК-ийн “Шонхор”, Мөнгөт цахир трейд ХХК-ийн “Нарлаг дэнж”, 12 дугаар хорооны Анко ХХК-ийн “Нарантуул-2”, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Эко могул ХХК-ийн “Амгалан зах”, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Хархорин хүрээ ХХК-ийн Хархорин зэрэг томоохон худалдааны төвүүдэд НЗД-ын А/588 дугаар захирамжийг хүргүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллалаа.

  Хяналт шалгалтаар Нарлаг дэнж, Нарантуул-2, Амгалан зах, Хархорин худалдааны төвүүд гадна талбайд мал амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүн ил задгай худалдаалаагүй бөгөөд дотор заалны махны худалдаалах үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

  Хүчит шонхор ХХК-ийн “Шонхор” худалдааны төвийн гадна талбайд ил задгай махны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, цаашид мал амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалахгүй байхаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар