Цаг үеийн мэдээ

Хэнтий аймгийн Баянхутаг суманд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 40 ортой дотуур байрны барилгын шав тавих үйл ажиллагаа боллоо. Шав тавих ажилд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, сумын удирдлагууд болон нутгийн иргэд оролцлоо. 

600 м.кв, хоёр давхар тус барилгын гүйцэтгэгчээр “Манагал констракшн” ХХК шалгарч улсын төсвийн 829 сая төгрөгөөр гүйцэтгэж байгааг эх сурвалж мэдээллээ. Дотуур байр ирэх 11 дүгээр сард ашиглалтад орох юм байна.  

Хэнтий аймгийн ЗДТГ