Цаг үеийн мэдээ

“Эрхэт Монгол” групп Гавьяат тамирчин М.Анхцэцэгт “GRAND MARSHAL LUXURY VILLAS” хаус хотхонд 3 өрөө орон сууц бэлэглэж, тэтгэлэгт цалин, Олон улс, тив, дэлхийн аваргын тэмцээний санхүүжилтээр ивээн тэтгэхээр боллоо.

Залуучуудын ААШТ-ий хошой алт, Залуучуудын ДАШТ-ий алт, Насанд хүрэгчдийн ААШТ-ий алт, Азийн танхимын болон тулааны спортын наадмын алт, Оюутны ДАШТ-ий алт, Насанд хүрэгчдийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Токио-2020” олимпын наадмын IV байрын эзэн, Монгол Улсын Гавьяат тамирчин Мөнхжанцангийн АНХЦЭЦЭГИЙН амжилтад хүндэтгэл үзүүлэх өдөрлөг Сэлбэ дэх “Grand marshal luxury villas” төслийн талбайд болж байна.