Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.08.15/ мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1300 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 181.189 болов.

Шинээр бүртгэгдсэн 1300 тохиолдлын  290 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 1010 тохиолдол бүртгэгджээ. Мөн 4 хүн коронавируст халдварын  нас барсан байна.