Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.08.18/ мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1582 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 185.130 болов.

Шинээр бүртгэгдсэн 1582 тохиолдлын 452 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 1130 тохиолдол бүртгэгджээ. Мөн 5 хүн коронавируст халдварын  нас барсан байна.