Цаг үеийн мэдээ

Коронавируст халдварын тархалт сүүлийн үед дахин эрчимжиж эхэллээ.

Тухайлбал, өнөөдөр л гэхэд Улаанбаатар хотод сүүлийн нэг сарын хугацаанд хамгийн олон хүн халдвар авсан нь батлагдав. Энэ хугацаанд халдварын тохиолдол нийслэлд 220-400 дотор хэлбэлзэж байсан бол өнөөдөр 600 хүн шинээр өвчилснийг мэдээллээ.

Улсын хэмжээнд ч мөн долдугаар сарын 19-нөөс хойш 957-1,500 тохиолдол шинээр бүртгэгдэж байсан бол өнгөрсөн хоногт энэ тоо огцом нэмэгдэж 1,875-д хүрээд байна

Халдварын тархалт нэмэгдэх шалтгаан нь хүмүүсийн бөөгнөрөл үүсгэсэн арга хэмжээ, коронавирусийн дельта хувилбарын давлагаатай холбоотой гэдгийг мэргэжлийнхэн тайлбарлаж буй.

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод наймдугаар сарын 27-нос шинээр илрэх тохиолдол 2,000-д хүрэх тооцооллыг ХӨСҮТ-өөс гаргасан.

Ялангуяа, сүүлийн үед бүсийн уралдаан, наадам нийсэнтэй холбоотойгоор дельта вирус орон нутагт тархаж, халдварын тархалт эрчимжээд байгааг ЭМЯ мэдээлсэн. Тиймээс өнгөрсөн Лхагва гарагаас хариу арга хэмжээний багийн дархлааг нэмэгдүүлж, урьдчилан сэргийлэх зорилгоор АстраЗенека вакцины гурав дахь тунг сайн дураар хийж эхлээд байна.

ХӨСҮТ-өөс хийсэн судалгаагаар вакцин нас баралтаас 93%, халдвараас 75% хамгаалж байгаа нь нотлогдсон гэдгийг ЭМ-ийн сайдын зөвлөх О.Батбаяр хэлж байв.

Манай улс 18-аас дээш насны иргэдийнхээ 60% буюу 2,067,292 хүнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах зорилт анх тавьсан. Гэвч сүргийн дархлаа тогтоохын тулд нийт хүн амын 60-90 хувийг вакцинд хамруулах шаардлагатай болсон тул 12-оос дээш насны хүүхдүүдээ хамруулж эхэлсэн юм.

Мөн жирэмсэн эмэгтэй, 12-оос доош насны хүүхдүүд болон бусад шалтгаанааны улмаас вакцинд хүн амаа халдвараас хамгаалын тулд 12-оос дээш насныхан бүгд вакцины хоёр тунг бүрэн хийлгэж дархлаа тогтоох явдал гэдгийг Эрүүл мэндийн яамнаас сануулсаар байна.

Халдвар олноор нэмэгдэж, ялангуяа дельта вирус тархаад буй энэ үед буюу 10 гаруй хоногийн дараа цэцэрлэг, сургууль танхимаар хичээллэж эхэлнэ.

Тиймээс эцэг, эхчүүдийг хүүхдүүдээ олон үн цугласан газраар дагуулж явахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг мэргэжлийн байгууллагууд сануулж байна.