Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.08.21/ мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1,651 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 190,497 болов.

Шинээр бүртгэгдсэн 1651 тохиолдлын 437 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 1214 тохиолдол бүртгэгджээ. Мөн 4 хүн коронавируст халдварын  нас барсан байна.