Цаг үеийн мэдээ

Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Соёл, урлагаар дамжуулан өсвөр үе, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээн илрүүлж дэмжин урамшуулах зорилгоор “UB cover 2021” дууны цахим наадмыг зохион байгуулах гэж байна. 

Ковер дууны цахим наадмыг 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл UB cover хуудсаар бүртгэнэ. 

Тавигдах шаардлага:

 Монгол дууны төрлөөр дуугаа дуулах

 Ганцаарчилсан байх

 Дуулалт болон өнгө дүрсний бичлэг чанартай байх

 Гадаад болон дотоод дуу чимээг тусгаарласан орчинд бүтээлээ хийж ирүүлэх

 Сонгосон бүтээл 5 минутаас хэтрэхгүй байх;

 Мэргэжлийн бус дуулах сонирхолтой 15-34 насны залуучууд байх

 Наадмын зохион байгуулалт:

Наадамд оролцох бүтээлийг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 09 дүгээр 10-ны өдөр хүртэл googledoc-оор бүртгэлийг бүртгэж, UB COVER цахим хуудсаар хүлээн авна.

 Шилдгээр шалгарсан 3 дуучны дууг мэргэжлийн студид бичлэг хийлгэх эрх олгоно. 

UB cover цахим наадмын бүртгэл
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар