Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал  2021 оны ЭЕШ-нд өндөр амжилт гаргасан төгсөгчид, багш нарт талархал илэрхийлж Засаг даргын нэрэмжит тэтгэлэг, мөнгөн шагнал гардууллаа.

ЭЕШ-нд 800 оноо авч, мөн бусад судлагдахуунаар 700-аас дээш оноо авсан Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн төгсөгч О.Азбилэг, 19-р сургуулийн төгсөгч М.Мишээлт нарыг ТОП төгсөгчөөр өргөмжлөн их дээд сургуульд сурах хугацаанд 4 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг буюу жил бүр 3 сая төгрөгийн ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТЭТГЭЛЭГИЙГ олгох шийдвэр гаргав.   

Тухайн судлагдахуунаар 800 оноо авсан Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн Б.Мэндцацрал, Э.Марал Дархан-Эмпати сургуулийн Б.Маргад-Эрдэнэ, 11-р сургуулийн Э.Нарансолонго нарт 4 жилийн хугацаанд жил бүр 2 сая төгрөгийн ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТЭТГЭЛЭГИЙГ олгох шийдвэр гаргав.  

ЭЕШ-нд 2 судлагдахуун дээр 700-аас дээш оноо авсан  Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн  төгсөгч У. Баасандорж,  Б.Хүслэн, 16-р сургуулийн төгсөгч А.Амаржаргал, ХААИС-ийн ахлах сургуулийн төгсөгч Т.Хулан,  ШУТИС-ийн ахлах сургуулийн төгсөгч М.Монголжин, Монгол-Оюу сургуулийн төгсөгч Э.Цэлмэг, Дархан-Эмпати сургуулийн төгсөгч Г. Жаргалмаа нарт  мөн ЭЕШ-нд 1 судлагдахуунаар 750-аас дээш оноо авсан Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн С.Баярцэцэг, О.Сарангуа, ХААИС ахлах сургуулийн төгсөгч А.Хонгорзул, 15-р сургуулийн төгсөгч Д.Лхагвадулам,  14-р сургуулийн төгсөгч Э.Хишигжаргал,  Дархан Эмпати сургуулийн төгсөгч Г.Ариундалай, ШУТИС-ийн ахлах сургуулийн төгсөгч  А.Төгөлдөрбуян нарт тус бүр 500 мянган төгрөгийн Засаг даргын нэрэмжит шагнал олгов.

ЭЕШ-нд шавь нар нь 800 оноо авсан Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн багш Н. Нямсүрэн, Д.Амарсайхан, Т.Ариунаа, Дархан эмпати сургуулийн багш М. Пүрэвсүрэн, 19 дүгээр сургуулийн багш Б.Вансарнай нарт тус бүр 500 мянган төгрөгийн шагнал гардуулав.