Цаг үеийн мэдээ

Сүхбаатар дүүргийн Ахмадын хороо, ахмадуудын санаачлагаар “Ковидын эсрэг хамтдаа”  хандивын аяныг өрнүүлжээ. 

Ахмадууд ковид-19 цар тахлын эсрэг нэгдэж, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө өөрсдийн нөөц боломж, санал санаачлагаараа нийгэмд үлгэрлэн энэхүү аяныг санаачлан, дэмжин оролцжээ. 

Нэг сарын хугацаанд үргэлжилсэн аяны хүрээнд 158 аж ахуйн нэгж, 135 иргэний  чин сэтгэлийн хандиваар 8.211.500 төгрөгний үнэ бүхий эд зүйл, мөнгө цугларчээ. 

Үүнийг Ахмадын хорооныхон дүүргийнхээ 1-20 дугаар хорооны өрхийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж, халдвараас хамгаалах хэрэгсэлд зарцуулан хүлээлгэн өглөө. Үүнд: Пульс хэмжигч, уян зүү, даралтын аппарат, амны хаалт, халат, утлагын аппарат, 16 литрийн багтаамжтай автомакс өрөө ариутгагч  зэрэг багтжээ. 

Дүүргийнхээ ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулж, халуун сэтгэлээр хандив өргөсөн аж ахуйн нэгж, байгууллага, иргэддээ болон ахмадууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж эрүүл энхийг хүсье.