МУИС болон Япон Улсын Нагояа Их Сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2022 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.

ХӨТӨЛБӨРИЙН ШААРДЛАГА: 

- МУИС-ийн бакалавр, магистрын хөтөлбөрийн идэвхтэй суралцаж буй (төгсөх болзол хангаагүй) оюутан байх /хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан байх/

- Голч оноо 3.0 буюу түүнээс дээш

- Англи, Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх.

- Англи хэл дээр суралцах бол TOEFL iBT 79, IELTS 6.0, TOEIC 780, CEFR B2, CET-6 485 оноотой байх.

- Япон хэл дээр суралцах бол JLPT N2, N1 түвшинтэй байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, тамгатай байх)

2. Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр, тамгатай байх)

3. Тодорхойлох захиа -1ш (загварын дагуу, багшийн гарын үсэгтэй байх) татах

4. Суралцах төлөвлөгөө

Англи хэл дээр 400 үг

Япон хэл дээр 800 тэмдэгт

Судлаач оюутан 800-1600 үг

Агуулга: өөрийн сургалтын төлөвлөгөө, зорилт, Нагояа их сургуульд судлах хүсэлтэй хичээлийн жагсаалтыг багтаасан байна.

Сургуулийн нэр, хөтөлбөр, овог нэрийг хуудасны дээд талд бичиж хамгийн сүүлд өөрийн гарын үсэг /овог, нэр/ он сар тавьсан байна.

Шивсэн байна.

5. Хэлний мэдлэгийг харуулсан сертификатын хуулбар: TOEFL iBT 79, IELTS 6.0, TOEIC 780, CEFR B2, CET-6 450 эсвэл Япон хэлний Japanese Language Proficiency Test (JLPT) N2-N1 онооны батламжийн хуулбар/

6. Эрүүл мэндийн бичиг ( эмчийн тамгатай байх) /татах/

7. Гадаад паспортын хуулбар

8. Цээж зураг

9. Санхүүгийн/банкны баталгаа. 1 семестр суралцах бол – 500,000 йен, 2 семестр суралцах бол – 1,000,000 йены баталгаа гаргана. (Банкны англи хэл дээрх албан тодорхойлолт байна)

ТЭТГЭЛЭГ:

Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Хамрагдах оюутны тоо: 2

Хөтөлбөрийн жагсаалт болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу:

ХҮСЭЛТ ГАРГАХ СҮҮЛИЙН ХУГАЦАА:

2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 15:00 цаг (хугацааг сунгахгүй тул тодруулах асуулт байвал хүсэлт гаргах сүүлийн хугацаанаас өмнө холбоно уу. studentaffairs@num.edu.mn)

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан бичиг баримтын Нагояа Их Сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Сонгон шалгаруулалтыг Нагояа их сургууль хийж, хариуг гаргана. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг Нагояа их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу

Бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ. Бичиг баримтын эх хувийг цаг тохирон авна.

Таны сурталчилгаа