Сэлэнгэ аймагт гоц халдварт шүлхий өвчнөөр 79 толгой мал өвчлөөд байна. Тус аймгийн Мандал суманд халдвар бүртгэгдэж, шүлхий өвчний вакцинжуулалт хийж эхэлжээ. Ойролцоох сумдад халдвар тархаагүй бөгөөд одоогоор Мандал сумын нийт малын 62 хувийг вакцинжуулаад байна. Халдварын голомтыг тогтоохоор ажиллаж байна гэж Сэлэнгэ аймгийн мал эмнэлгийн газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа