Цаг үеийн мэдээ

"Монголын Таеквондогийн Холбоо"ГҮТББ-ын удирдах зөвлөлийн хурал зохион байгуулагдаж /2021.09.14-ний өдөр/  2016-2021 оны олимпын циклд ажилласан үндэсний шигшээ баг, пара-таеквондогийн үндэсний шигшээ багийн тайланг авч хэлэлцлээ. 

Мөн түүнчлэн "Парис-2024" олимпын наадамд хэрхэн бэлтгэх, ирэх онд зохион байгуулагдах бүх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд, Монгол улсад зохион байгуулагдах өсвөр, залуучууд, пара-таеквондогийн ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг томоохон тэмцээн, наадмуудад хэрхэн оролцох, тамирчдаа хэрхэн бэлтгэх, зохион байгуулах талаар хэлэлцэж "Монголын Таеквондогийн Холбоо"ГҮТББ-ын бүх гишүүдийн ээлжит хурлыг есдүгээр сарын 23-ны өдөр зохион зохион байгуулахыг удирдах зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэлээ. 

Хурал зохион байгуулах ажлын албыг байгуулж ажиллахыг А.Түмэнжаргалд даалгасан байна. 

Жич: Хуралд оролцох төлөөлөгчдийн бүртгэл, "Монголын Таеквондогийн Холбоо"ГҮТББ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэлийн талаарх мэдээллийг тун удахгүй мэдээлнэ.