Цаг үеийн мэдээ

Монголын боксын холбооноос МУГТ Э.Цэндбаатартай холбоотой гаргасан шийдвэрүүдийг танилцуулсан юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох хүнийг сорил тэмцээнээр шалгаруулдаг. Монголын боксын холбооны удирдах зөвлөл хуралдаж МУГТ Э.Цэндбаатарыг тамирчин О.Тулгаттай сорил тэмцээнд оролцуулж ялсан тамирчныг ДАШТ-нд явуулахаар болсон байна. 

Тэгвэл Э.Цэндбаатар өөрийн цахим хуудаснаа "Намайг дэмжсэн Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Ард түмэнд намайг зөвөөр ойлгуулж өгсөн Ч.Лодойсамбуу ахдаа баярлалаа. Намайг алдаагаа засах боломжоор хангаж, итгэл хүлээлгэсэн Монголын Боксын Холбооны шинэ ерөнхийлөгч Х.Нямбаатар болон удирдах зөвлөлийн гишүүддээ маш их баярлалаа гэж хэлээд би улам илүү их хичээж та бүхнийхээ итгэлийг алдахгүй өндөр амжилт үзүүлэн бэлэг барих болно. Хүндэтгэсэн Э. Цэндбаатар" гэжээ.