Цаг үеийн мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг дэмжигчид өнгөрсөн 1-р сарын 6-нд конгрессын ордонд гарсан эмх замбараагүй байдлын дараа баригдаж, хоригдсон билээ. Тэгвэл Доналд Трампыг дэмжигчид баривчлагдан хоригдоод буй 600 гаруй жагсагчдыг суллахыг шаардан жагсчээ. 

Жагсагч Стефани Лиу: "Би 1-р сарын 6-нд энд байсан учраас, би үнэнийг хэлэхийг хүссэн учраас энд байна. Хэвлэлүүд үнэнийг хэлэхгүй байна, тэд болсон үйл явдлыг бослого, хөдөлгөөн шиг дүрсэлж байна, энэ бол худал, би өөрийн биеэр оролцсон, тайван, хөгжилтэй жагсаал болж байсан. Гэвч үдээс хойш биднийг ирэх үед цагдаа нар  хаалгаа нээж, биднийг оруулж эхэлсэн, надад сэжигтэй санагдсан, ямар нэг зүйл буруу байсан тул би ороогүй. Гэхдээ маш олон хүн дотогшоо орсон "

Жагсагч Жулие Бен: "Вашингтонд маш олон төөрөгдөл байна. Зарим хүмүүс нь “Би Бүгд Найрамдах намд ажилладаг гэж хэлснээ яг үнэндээ Ардчилсан намд ажилладаг байх жишээний эсвэл Ардчилсан гэж байгаа боловч Бүгд Найрамдах намд ажилладаг ч юмуу” ийм төөрөгдөл их байна. Миний хувьд би ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй, жигшүүртэй зүйл гэж боддог. Энэ бол эрх чөлөөт улс, хүн бүрийн үг хэлэх эрх хуулиар хамгаалагдсан. Тиймээс хүн бүр өөрийн байр сууриндаа үнэнч байх ёстой" 

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг