Цаг үеийн мэдээ

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ Туул голын ундны эс үүсвэрийг хамгаалж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрүүл эко орчныг бүрдүүлэх зорилготойгоор 2010 онд байгуулагдаж байсан. Өнөөдрийн байдлаар нийслэл хотын ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлдэг 30 гаруй төрлийн 142 мянга орчим мод, сөөг ургамалтай үндэсний хэмжээний жишиг болсон цэцэрлэгт хүрээлэн болсон юм.  Тарьж ургуулсан мод бут, сөөг бүрийг дагаад экологийн тэнцвэрт байдал бий болж, үүнийг дагаад Богд уулын ан амьтад “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д нутагшиж эхэлсэн. Манай хүрээлэнд өнгөрсөн өвөл бор гөрөөс өвөлжсөн бол хярс, туулай, зараа, тоншуул зэрэг амьтад байнга амьдарч байна. 

Байгалийн амьтад ийнхүү амьдарч байгаа нь ан амьтдын амьдрах таатай орчин бүрдэж, экологийн байдал тэнцвэржиж байгааг харуулж байгаа юм. 

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-г гэрээ болгосон амьтдыг зургаар танилцуулъя. 

May be an image of rabbit, grass and text

May be an image of deer, nature and text

May be an image of outdoors and text

May be an image of bird and text