Цаг үеийн мэдээ

ОУОХ-ны ивээл дор зохион байгуулагддаг Дэлхийн наадам болон тив дэлхийд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах мөнгөн шагнал олгодог журамтай. Үүний дагуу өнгөрсөн наймдугаар сард ОХУ-ын Уфа хотод болсон залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Батбаатарын Энхзул, хүрэл медальт Мөнхбатын Мөнхгэрэл болон тэдний дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар, Паламын Чулуунбаатар нарт нэг удаагийн мөнгөн шагнал олгохоор болов.