Цаг үеийн мэдээ

Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг багийн “Булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 45 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 87 км-т/ тус багийн малчин иргэн Б /68 настай, эрэгтэй/ 9 сарын 24-ний өглөө 08:00 цагийн үед малдаа яваад сураггүй болсон дуудлагыг 9 сарын 25-ны 00:32 цагт хүлээн авсан.

Тус сумын багийн даргаар ахлуулсан нутгийн иргэд 9 сарын 25-ны өдрийн 00:50 цагт, аймгийн төвөөс, нэмэлтээр Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 9 сарын 25-ны 01:20 цагт сумын төвөөс эрэн хайх ажиллагааг эхлүүлэхээр хөдөлгөөн үйлдсэн. Тус иргэн Б/65 настай эрэгтэй/ 03:02 цагт гэртээ ирсэн.