Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, айл өрхийг угаарын хийн хордлогоос бүрэн хамгаалах  нэгдсэн системд холбох, мэдээллийн дата бааз үүсгэх зорилгоор “Таван  толгой түлш” ХХК  нь “Интеллгент технологи” ХХК-тай  хамтран ажиллаж байна.

Эхний ээлжид эрсдэлтэй бүлгийн 63 мянган айл өрхийн угаар мэдрэгчид дохиолол дамжуулагч суурилуулахаар төлөвлөсөн. Энэ ажлын явцыг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын хэсэг шалгалаа.  Угаарын хийг хянах төхөөрөмжийн эхний 5000 ширхэг Улаанбаатар  хотод ирсэн. Цар тахлын  нөхцөл байдалтай холбоотойгоор үйлдвэрлэл, тээвэрлэлт хугацаа алдаж байгаа ч энэ сардаа багтаан ирэхээр төлөвлөсөн байна.  

Уг мэдрэгч төхөөрөмж нь  ашиглахад тун хялбар. Гэрийн тооно, өрөөний хананд суурилуулж тогтмол асаалтай байнгалгаснаар гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийлнэ.