Цаг үеийн мэдээ

Монголын Татварын Албаны 30 жилийн ой энэ жил тохиож буй билээ. Баян-Өлгий аймгийн сумдын татварын улсын байцаагч нар улсын болон орон нутгийн төсөв бүрдүүлэхэд хөдөө баг, айл бүрт очиж татвар хурааж, иргэдэд хүрч ажиллахад унааны асуудал хүндрэлтэй, хүрэлцээгүй байна. Тиймээс өнгөрсөн жилийн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу сумдын татварын байцаагч нарын албан хэрэгцээнд хэрэглэх унааг аймгийн Засаг даргын  нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн. Эхний ээлжид аймгийн Засаг дарга 8 сумын татварын байцаагч нарт мотоциклыг гардуулан өглөө.