Цаг үеийн мэдээ

НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Л.Мөнх-Эрдэнэ галын хоолой болон хөдөлмөр хамгааллын хувцас угаах, хатаах төхөөрөмжийг бүтээж, албанд ашиглаж эхэллээ.

Энэхүү угаагч төхөөрөмж минутад 1490 эргэлттэй, 220 вольтын цахилгаанаар ажилладаг, 0,75 ваттын хүчтэй, 2 мотортой, эргэлтийн хүчийг  2х1-ийн харьцаагаар шкивээр тааруулсан байна.

Шахуурга нь шулуундаа 32, өндөр 9 метрийн тусгалтай, төвийн болон өөрийн усны нөөцөөр ажиллана. Сойтогны  диаметр нь 36 см, үсний урт 15 см, голын тойрог 2 см, их бие 6 см, урт нь 30 см . Хатаагч нь 130х100х145мм харьцаатай, 5 зам, 4 тормос дугуйтай, 5 метр квадрат талбай хатаах халуун үлээгчтэй.

Өвөл, зуны аль ч улиралд ашиглах боломжтой бөгөөд тавиулангийн гадна дотор хаана ч байрлуулан гал унтраах хоолой болон байлдааны хувцсыг богино хугацаанд хатаах зориулалттай.

Тус төхөөрөмжтэй болсноор гал унтраах хоолойн цэвэрлэгээ үйлчилгээ, хөдөлмөр хамгааллын хувцасны өнгө үзэмж сайжрахаас гадна гал түймрийн дуудлагаар гарч ажилласны дараах дуудлагад хурдан хугацаанд бэлтгэн, бэлэн байдлыг дээшлүүлэх, галын хоолойн эдэлгээний насжилт, зарцуулах хугацааг хэмнэх ач холбогдолтой боллоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Таны сурталчилгаа