Цаг үеийн мэдээ

Шатахууны импорт, нөөцийг хэвийн хангах хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяраар ахлуулсан ажлын хэсэг ОХУ-ын Москва хотноо ажиллаж, шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах асуудлаар Роснефть компанийн удидлагуудтай уулзсан. Үүний үр дүнд Ангарскийн нефтийн үйлдвэрээс АИ-92 автобензин 1500 тонн шатахуун нийлүүлэх үр дүнд хүрсэн. Тодруулбал, есдүгээр сард 1500 тонн, 10 дугаар сард 44 мянган тонныг нийлүүлэх бол мөн энэ сард ачигдаагүй хойшлоод байсан 10 мянган тонн АИ-92 бензинийг хүлээж авахаар болов. 

Өнөөдрийн байдлаар /2021.09.25/ эхний ээлж буюу 1210 тонн бүхий 20 вагон автобензинийг Ангарскийн нефтийн үйлдвэрээс ачиж, Наушки өртөөнд хүргэж байна. 

Мөн БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 50 вагон АИ-92 автобензин ачигдсан. Маргааш /2021.09.26/ Хөх хотоос Эрээний боомтын зүгт хөдөлж, ирэх 7 хоногийн дунд үе гэхэд монголд нийлүүлэх юм. Шатахууны импорт, нөөцийг хэвийн байлгах чиглэлд УУХҮЯ, ГХЯ, ЗТХЯ болон холбогдох бусад байгууллагууд хамтран ажиллаж байна.