Цаг үеийн мэдээ

2021.09.25-нд нийслэлийн хэмжээнд I тунд 38, II тунд 152, нэмэлт сэргээх тунд 684, нийт 874 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 15 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2894 (24.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66.399 (74.7 хувь), 16-17 насны 26.147 (77.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.