Цаг үеийн мэдээ

Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн саналыг сонсон, эмчилгээ, эм тарианы хангамж, эмнэлгийн орчин нөхцөлийн талаар эмнэлгийн эмч, ажилтан нартай ярилцаж санал бодлоо солилцлоо. 

Нийслэлийн хэмжээнд эмнэлгүүдийн ор Ковидоор өвчилсөн иргэдээр дүүрсэн бөгөөд зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүндэвтэр болон хүнд өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай байгаа дээр  орны хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг салбарын сайдтай хамтран эрэлхийлэн шийдвэрлэх талаар ажиллалаа.

No photo description available.

May be an image of 2 people