Цаг үеийн мэдээ

Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр: "ОХУ-ын уулзалт болон БНХАУ-аас вагонцистерны замыг тавьж өгсөнтэй холбоотойгоор бид 2 дахь өдөр /2021.09.28/ гэхэд бүтээгдэхүүнээ татан оруулж ирнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Өмнө бид нөөц багасч байгаа гэдгийг эхлээд мэдээлсэн. Сая өнгөрсөн 1 дэх өдрөөс нөөц хомсдолд орж зохион байгуулалтын арга хэмжээ авсан. Зарим станциуд 30 мянган төгрөг 50 мянган төгрөгийн хязгаарлалттай борлуулалт хийх, цагийн хязгаарлалтад орох гэх мэт арга хэмжээг авсан.  Маргаашаас станциудаа цэнэглэх гэх мэт технологийн ажлууд явагдана. 1 дэхь өдөр гэхэд хэвийн горимд ажиллуулахаар компаниудтайгаа ярилцаж тодорхой хэмжээнд чиглэл өгөөд явж байна. 

Мөн бид өмнө нь мэдээлж байсан шатахууны үнэ өсөхгүй гэж. Өнөөдөр Петровис компани АИ92 шатахуунаа 2200 болгож нэмсэн байна гэдэг мэдээлэл ирсэн үүнийг Петровис компаниас тодруулахад үнээ нэмээгүй самбар дээр механик алдаа гарсан байж болзошгүй үүнийг тодруулж байна гэсэн мэдээлэл өгсөн. Хэрвээ бензины үнийг өсгөх юм бол холбогдох хуулийн дагуу арга хэмжээг авна. Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт АИ95 автобензин дээр 100 гаруй төгрөг нэмсэн байсан. Үүнийг үндэслэлгүй нэмсэн гэдэг шаардлагыг тавьсан. Ингээд АИ95 буцаж бууралтаа хийгээд хэвийн болсон. АИ92-ын үнэ өсөх нөхцөл байхгүй. 

Та бүхэн Ирэх 2,3 дахьд Монгол улсын хилээр урд болон хойноос манай захиалсан бараа бүтээгдэхүүнүүд орж ирэх нь гэж ойлгож болно. 

Цаашдаа агуулах савны тоог нэмэх, мөн улсын стратегийн нөөц гэдэг утгаар тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх арга хэмжээг авахаар дээд шатанд буюу Засгийн газрын түвшинд яригдаж байна" гэлээ.