Цаг үеийн мэдээ

Онцгой байдлын ерөнхий газраас  ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай  хамтран зохион байгуулж байгаа “Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх сургалт, судалгаа хамтарсан дадлага” онолын болон Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх техникийн сургалт Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд үргэлжилж байна. Сургалтад ОБЕГ, ОХУ-ын Онцгой байдлын яам, Байгалийн эрэн хайх, аврах отряд, Үндэсний аврах бригад, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас нийт 38 алба хаагч хамрагдаж, онолын болон дадлага сургуулийг хамтран зохион байгуулж байна.

Алба хаагчид Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийн судалгаа, хайлтын ерөнхий зураглалыг гаргаж, усны гүнд эрэл хайгуул, хяналтын багажтай хэрхэн ажиллах талаар ОХУ-ын алба хаагчдаас харилцан туршлага солилцож байгаа явцтай Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан газар дээр нь очиж танилцлаа.

“Хөвсгөл нууранд живсэн техник хэрэгслийг татан гаргах ажилд хамтран ажиллаж байгаа ОХУ болон ОБЕГ-ын нийт албан хаагчдадаа амжилт хүсч, аймаг орон нутгийн зүгээс хамтран ажиллахаа илэрхийллээ”.