Цаг үеийн мэдээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит “Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох” буюу үнэг агналтын 2021 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тус тэмцээнийг Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын радио спортын холбоотой хамтран радио спортыг хөгжүүлэх, сурталчлах, хүүхэд залуусын техник сэтгэлгээг хөгжүүлэх,  радио спортыг сонирхон суралцах шинэ залуу тамирчдыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг юм.

2021 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2021.09.25-09.26-ны өдрүүдэд уламжлалт 144МГц болон 3.5МГц-ийн төрлүүдээр W19/W35, М19/M40, W21, M21 насны ангилалаар Улсын онцгой комиссын зөвлөмж зааврын дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин үзэгчгүй зохион байгуулж байна.

Тэмцээний эхний өдөр Уламжлалт 144МГц-ийн төрөлд W19/W35 ангилалд 1-р байр. ОУХМ Ш.Одончимэг 2-р байр. Б.Бадмаараг 3-р байр. М.Монголжингоо M19/M40 ангилалд 1-р байр. ОУХМ Б.Элбэгбаяр 2-р байр. Б.Намжилдорж 3-р байр. Ц.Энхболд W21 ангилалд 1-р байр. Ц.Одгэрэл 2-р байр. Ч.Чулуунчимэг 3-р байр. ОУХМ О.Хүрэлцэцэг М21 ангилалд 1-р байр. ОУХМ Т.Лхаасүрэн 2-р байр. СМ Д.Батзаяа 3-р байр. ОУХМ М.Мөнхбаатар нар тус тус шалгарлаа. Тэмцээний хоёр дахь өдөр Уламжлалт 3.5МГц-ийн төрөлд 32 тамирчин мэдлэг, хүч, ур чадвараараа өрсөлдөх юм байна.