Цаг үеийн мэдээ

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо багийн ‘’Цагаан-Овоо”-гийн уурхай гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 149 км-т, сумын төвөөс урд зүгт 35 км-т/ уурхайн тогтоол усанд 1 хүний цогцос байна гэсэн дуудлагыг 9 сарын 24-ний өдрийн 07:45 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авч 35 км замыг туулан 10:57 цагт очиж, тус сумын харьяат иргэн Н /29 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж, Эрдэнэдалай сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгчээ.