Цаг үеийн мэдээ

Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн Даян-Уул гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 50 км-т,  сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ Улиастай сумаас “Даян” уул руу 9 сарын 24-ний өдөр суудлын автомашинтай явсан 3 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 9 сарын 26-ны өдрийн 00:20 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч ар гэрийнхэн иргэн Ө /53 настай, эмэгтэй/, Б /44 настай, эмэгтэй/, Х /32 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 03:29 цагт “Даян” уулын байгаль хамгаалагчийн байрнаас тухайн иргэдийг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ