Цаг үеийн мэдээ

Өмнөговь аймгийн Номгон сумын төвд 9 сарын 25-ны өдрийн 08:46 цагийн орчимд түр зуурын усархаг бороо орсны улмаас 8 айлын гэр усанд автсан тухай мэдээллийг мөн өдрийн 08:46 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж 300 метрт суваг татан үерийн усыг урсгаж аюулгүй болгосон.

Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд 9 сарын 25-ны өдрийн 16:50 цагийн орчимд түр зуурын усархаг бороо орсны улмаас 6 айлын гэр усанд автсан тухай мэдээллийг мөн өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид, “Цог-Өрнөх” ХХК, “Тэгш дүүрэн” ХХК-ийн ажилтнууд ажиллаж, суваг татан үерийн усыг урсгах, тухайн айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж аюулгүй болгожээ.