Цаг үеийн мэдээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд өнөөдөр (2021.09.26) 16:00 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарсан байна. Тодруулбал, Хүй долоон худаг руу эргэх замд “Тоёота Приус-20” маркийн автомашин “Ниссан Санни” маркийн автомашинтай мөргөлдөж, ослын улмаас нэг хүн амиа алджээ.

Тээврийн хэрэгсэлд байсан зорчигчдод түргэн тусламж үзүүлэн, эмнэлэгт хүргэсэн байна. Ослын газарт цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа аж.

Иймд иргэд, жолооч нарыг орон нутгийн замд хурдаа тохируулж, анхааралтай зорчихыг зөвлөж байна. Энэ оны эхний долдугаар сарын байдлаар зам тээврийн ослын холбогдолтой дуудлага мэдээлэл 33299 ирснээс бүртгэгдсэн зам тээврийн осол 9766 байгаа юм.