Цаг үеийн мэдээ

Чингис хотын авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд орон нутгийн төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ус цаг уур орчны шинжилгээний төвийн уулзвараас Цахилгаан холбооны уулзвар хүртэлх 1,4 км авто зам, Баруун 4 замын уулзвараас урагш 160 метр авто зам, баруун дөрвөн замын уулзвараас урагш 800 метр ус зайлуулах системийн ажлыг "Харгуй" ТӨХК гүйцэтгэж байна. Өнөөдөр тэд хотын төвийн 0,7 км авто замын суурин асфальтын хучилтыг хийж гүйцэтгэсэн бөгөөд нэмж 100 метр замын хучилтын ажлыг хийгээд байгааг компанийн инженер Төмөрбаатар мэдээллээ. Түүнчлэн тус компанийн асфальтын үйлдвэр 24 цагаар ажиллаж байгаа төдийгүй компанийн ажилчид нь мөн хоёр ээлжээр ажиллаж, 24 цагаар зам тавих ажил үргэлжилж байгааг мэдээллээ.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат анх удаа бид авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд орон нутгийн төсвийн нөөц боломжоо дайчилж, усны хаялгатай авто замын ажлыг эхлүүлээд байна. Цаашид жил бүр орон нутгийнхаа төсвөөс замаа шинэчлэх ажлыг үе шаттай явуулна гэж мэдэгдсэн юм.

Ажлаа чанартай, шуурхай гүйцэтгэж байгаа "Харгуй" ТӨХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.

Эх сурвалж: ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ