Цаг үеийн мэдээ

Япон улсын Ерөнхий сайд Кишида Фүмио өөрийн засгийн газрын бүрэлдэхүүнд анх удаа шинээр 13 сайдыг сонгож оруулжээ. Хүмүүс бараг л мэдэхгүй шинэ төрх, шинэ хүмүүсээр кабинетаа бүрдүүлж байгаа нь олны  анхаарлын төвд байгаа юм.

Сайд дотроос 3-н эмэгтэй болох Макашима Карин, Нода Сэйко, Хориүчи Норико нар Дижитал шинэчлэлийн яам, Засгийн газрын онцгой асуудал эрхэлсэн сайд, Вакцин болон Олимп эрхэлсэн сайдаар томилогдож байна.

Хамгийн өндөр настай сайд Улсын аюулгүй байдал, гамшгаас урьдчилан сэргийлэх яамны Ниноюү Сатоши, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн сайд Канэко Кэнжиро нар 77 настай бол дээр өгүүлсэн Дижитал шинэчлэлийн яамны сайд Макашима Карин 44 настай юм байна.

Бэлтгэсэн: Н.Базарсүрэн