Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Эх нялхас эмнэлэгт 3 ихэр хүүхэд мэндэлжээ. Эх хүүхэд эрүүл амаржсан бөгөөд биеийн байдал сайн байна. Амаржсан ээжийн хувьд 2 дахь төрөлтөөрөө 2 хүү, 1 охинтой болсон байна. Түүнд баяр хүргэхээр гэр бүл болон найз нөхөд нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадаа иржээ. 

Нөхөр: "Бид өнөөдөр 2 хүү, 2 охинтой болж байна. Бид хоёр талаасаа ихрийн удамтай. Манай эхнэр бол Завхан аймгийн Сонгино сумын харьяат бүсгүй байгаа. Эхнэрээ 3 ихэр хүүхэдтэй байгаа гэдгийг мэдээд маш их баярласан. Би 6-н хүүхэдтэй болно гэж боддог байсан одоо ингээд 4 хүүхэдтэй болж байна. Эхнэртээ хайртай шүү баярлалаа. Чи минь мундаг байлаа " гэлээ.